"Мөнхтэнгэр-1" - эко гэр бааз



Хархорин бааз

“Монголий Вояж” ХХК-ийн Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь салбар “Мөнх Тэнгэр” эко жуулчны бааз нь Улаанбаатар хотоос 360 км, Арвайхээр сумаас  137км зайд, ЮНЕСКО, дэлхийн өвд бүртгэгдсэн, эртний хаадын өлгий нутаг, Чингисийн Эзэнт гүрний  нийслэл байсан Каракорум хотын туурь, одоогийн Өвөрхангай аймгийн Хархорин  сумын баруун захад, Эрдэнэ-Зуу хийдээс 1,8 км зайд байрлаж байна. Манай бааз 2007 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж  байгаа бөгөөд баазын хамт олон маань, үйлчлүүлэгч, зочиддоо үйлчилгээний чанар, стандартыг өндөрт хадгалсан тав тухтай, халуун дулаан орчныг санал болгохын төлөө ажиллаж ирлээ. Баазын үйл ажиллагаанд зонхилж байгаа төлөвлөлт, менежмент нь байгаль орчинд ээлтэй, нутгийн ард иргэдийн аж ахуйг дэмжихэд түшиглэсэн үүний зэрэгцээ зочид, аялагчдын ая тухыг өндөр түвшинд хангахад чиглэгддэг.

Манай хамт олон

Бид та бүхнийг “Мөнх Тэнгэр” баазад бууж үйлчлүүлэх бүртээ манай хамт олон, багийн гишүүд бүрээс Монголчуудын уламжлалт зан заншил, зочломтгой найрсаг зан чанарыг зүрх сэтгэлээсээ  мэдэрч,  тав тухтай, мартагдашгүй цаг хугацааг өнгөрүүлэх болно гэдэгт итгэлтэй байна. Нийт ажиллагсдын 70% нь орон нутгаас сонгогдсон, тогтвор суурьшилтай, туршлагатай хамт олон байдаг ба тэдний хамт жил бүр олон тооны мэргэжлийн сургуулийн дадлагажигч оюутнууд сурган дадлагажуулдаг билээ.

Үйлчилгээ явагдах хугацаа:

Улирлын чанартай, жил бүрийн 05-р сарын 01-ээс 10-р сарын 01 хүртэл

Холбоо барих

Монгол улс
Улаанбаатар 14250
ШХ- 554

P: 70188019
P: 976-99198811, 976-99039163
F: 70181562

Байршил