“Мөнхтэнгэр-2 Богд” жуулчны бааз



Богд бааз

Манай Мөнхтэнгэр-2 Богд жуулчны бааз нь 2013 онд байгуулагдаж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн. Улаанбаатар хотын төвөөс 22 км, Чингис хаан олон улсын нисэх буудлаас 6 км, төвийн эрчим хүчинд холбогдсон, газрын гүний устай Богд уулын цогцолборт газарт оршдог. Манай бааз нь уламжлалт хэв маягийг орчин үеийн үйлчилгээтэй төгс хослуулсан бөгөөд эндээс төрөл бүрийн аяллыг өөр өөр чиглэлээр байгалийн үзэсгэлэнт газруудаар хийхэд нэн тохиромжтой юм.

Манай баг хамт олон нь салбартаа арав болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай, шилдэг боловсон хүчнээс бүрдсэн. Тус бааз нь нэг дор 40-60 хүн хүлээн авах хүчин чадал бүхий Монголын үндэсний уламжлалт зан заншил, гүн ухаан, баатарлаг түүх, соёл, амьдрах ухаан дээр үндэслэгдсэн, орчин үеийн загвартай гэр, хүндэтгэлийн болон хурлын өргөө, ресепшн, Монгол ба Европ хоолны зоогийн газар, кофе лонж, саун, иж бүрэн массаж, конференц өрөө, интернэт, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг байгууламжуудтай .

“Инээмсэглэн угтаж Талархуулан үдье “

Үйлчилгээ явагдах хугацаа:

Жилийн 4 улирал ажилладаг.

Холбоо барих

Монгол улс
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 6 хороо 78/б

P: 70188019
P: 976-99198811, 976-99039163
F: 70181562

Байршил