Шувуу ажиглах аялал


images/blog/big1.jpg

Шувуу ажиглах аялал


Шувуу ажиглах аялал нь тусгай сонирхолын аяллын сонирхолтой нэгэн төрөл төдийгүй сүүлийн хориод жилийн хугацаанд жуулчид ихээхэн сонирхох болсон аяллуудын нэг юм. Тус аяллыг жилийн аль ч улиралд хийх боломжтой. Хөвсгөл аймагт ёл, хойлог, шонхор зэрэг 2000 гаруй зүйлийн шувууд байдгаас гадна өрөвтас, гангар хун, явлаг сар, усны цагаан сүүлт бүргэд, бүргэд, алтайн хойлог, азийн цууцаль, итгэлэн цахлай зэрэг дэлхийн болон Монгол улсын улаан номонд орсон шувууд бий. Өнөөдөр манай орны хэмжээнд нийтдээ 476 зүйлийн шувуу бүртгэгдсэн бөгөөд эдгээр нь оршин байх статусын хувьд харилцан адилгүй амьдрах орчинд байдаг. Ийм учир тэдгээрийг бөөнөөр нэг дор харах боломжгүй. Тиймээс шувуу сонирхогчдын хувьд шувуудыг ажиглахаар байгалийн олон янзын амьдрах орчиноор аялж, байгалийн талаарх мэдлэгээ тэлж, эх дэлхийтэйгээ зөв зохистой харьцах харьцааг нь хөгжүүлсэн танин мэдэхүйн онцгой үүрэгтэй аялал болдог. Энэ төрлийн аялал нь байгальд ээлтэй эко аяллуудын нэг юм.