Даничуудын мөрөөр


images/blog/big1.jpg

Даничуудын мөрөөр


Дани улсын иргэн, цэргийн хүн эмч Карл Кревс нь Монголд суурин байгуулах "Булган төсөл"-ийг гаргаж байсан билээ. Тус төслийн хүрээнд 1923 оны гуравдугаар сард нутгаасаа таван хүн гарч арваннэгэн сард Хөвсгөл нуураас эх авсан Эгийн гол, Булган талд суурьшсан байдаг. Тэдгээр даничууд нь амьдран суурьших газар нутагтаа модон байшин, халуун усны газар барьж, ногоо болон чихрийн манжин тарих зэргээр газар тариаланг хөгжүүлэхэд гар бие оролцож хөгжүүлж байжээ. Мөн үүгээр зогсолгүй цаг уурыг ажиглах багаж, дэлгүүр байгуулах зэрэг нэлээдгүй бүтээн байгуулалт шинэ санаачлагыг хэрэгжүүлсэн байдаг. Ийнхүү их бүтээн байгуулалтад гар бие оролцож байсан даничууд нь Монгол орны улс төрийн байдлаас болон ээлж дарааллан нутаг буцсан байдаг. Тэдний нэрийг Явнаа, Заяа, Хаслунд гэдэг байжээ.