Даян дээрхийн мөргөлийн аялал


images/blog/big1.jpg

Даян дээрхийн мөргөлийн аялал


Монголд хамгийн алдартай Даян дээрхийн агуй нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Үүрийн гол”-ийн зүүн хөвөөнд XIII зууны үед амьдарч байсан Даян зайранг онголсон агуй юм. Эртнээс эхлэн нутгийн ард иргэд хүн дүрстэй хадыг шүтэх болсноор энэхүү онгод буй болсон гэдэг. Монголчууд “Даян дээрх” хэмээх бөө нарын алдарт онгон шүтээн болох чулуун хүнийг үеийн үед шүтэн залбирч ирсэн билээ. Тэнд очсоноор чин сэтгэлээсээ сүсэглэн залбирсан хүний бодсон хүсэл бүхэн нь биелж, үйлс бүхэн нь өөдөө байдаг учиртай ажээ. Ийнхүү ар халхын утай гүмбэн гэгдэх Даян Дээрхийн агуй руу аялах шашны аяллыг бид танд санал болгож байна.