Ногоон нүдэн ламын мөрөөр аялахуй


images/blog/big1.jpg

Ногоон нүдэн ламын мөрөөр аялахуй


Даян дээрхийн сахиус хэмээх догшин бурханы хөргийг зуран буй залуу лам Баасан, Эрдэнэбулган сумын нутагт урсах Эг-Үүрийн голын хөвөөнд нам гүм аниргүйн дунд завилан сууна. Романы үйл явдал 1937 оны үед үргэлжилнэ. Зохиолд нутгийн сайхан бүсгүй Сэндмаа, хийдийн идэр лам Баасан нарын ээдрээтэй хайр дурлалын түүхээр дамжуулан ороо бусгаа нийгэмд олон мянган гэмгүй ардыг хэрхэн хоморголон хороож, хэлмэгдүүлж байсныг тэр үед яг юу болсон, үйл явдлын золиос нь хэн байсан зэргийг тодоор дүрслэн өгүүлдэг. Тус зохиол нь бодит явдлаас сэдэвлэн бичсэн, зохиолын баатрууд бодит хүмүүс байсан зэрэг нь уншигчдын сонирхлыг эрхгүй татдаг. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум, Даяндээрхийн агуй Ногоон нүдэн ламын түүхэн мөрөөр хэрхэн адал явдалтай аялж болох бол, тэд хаана шавьлан сууж хийддээ бурхан урлаж хэрхэн бие биендээ татагдан дурлаж, хэлмэгдүүлэлтэнд хэрхэн гэмгүй номхон иргэд өртөж байсан бол. Чухамхүү мөрөөр нь аялж байж энэ бүх асуултанд хариулт авах буй за. Ингээд ногоон нүдэн ламын мөрөөр аялах шинэхэн маршрутыг бид танд санал болгож байна.