Гэрийн үйлчилгээ


images/blog/big1.jpg

Гэрийн үйлчилгээ


Манай бааз нь гадаад дотоодын жуулчдын тав тухыг хангасан нэг ээлжиндээ 40-70 хүн хүлээн авах хүчин чадал бүхий  4 ортой 16 гэрээр амрагч жуулчдыг хүлээн авч байна. Манай баазын гэрүүд нь орчин үеийн эко загварын баганагүй, цонхтойгоос гадна монгол үндэсний уламжлалт тавилгаар тохижуулсан билээ.

Агаар, салхи, гэрлийг чөлөөтэй нэвтрүүлж, дулаан гадагшлуулахгүй материалаар хийгдсэн ба тусгай модон тавцан дээр байрласнаар дуу чимээг ойр орчмоос тусгаарлаж өгсөн. Мөн түүнчлэн 24 цагийн үнэгүй интернэт, 220 вольтын найдвартай хангах эрчим хүч, гэр тус бүрт суурилсан уртасгагч, ба хүйтэн сэрүүн нөхцөлд таны гэрийг хүссэн үед галлаж, халуун ус, цай, кофе зэргээр үйлчлэх үйлчилгээний баг хамт олон таныг хүлээж байна.