Морин аялал


images/blog/big1.jpg

Морин аялал


Өргөн уудам нутагтаа нүүдэллэн суурьших монголчуудын ахуй амьдралтай танилцан мориор аялаарай. Зэрлэг онгон байгаль, зэлүүд тал нутаг түүх дурсгалын газраар аялахдаа монгол морьдыг сонгох нь хамгийн зөв сонголт байдаг. Учир нь Монгол морьд намхан нуруутай биеэр жижиг хэдий ч хөлөндөө шөрмөстэй холын замыг ажиралгүй туулдаг хийморьтой амьтан юм. Талын Монголыг дэлхийд тамгалсан Монгол мориор аялахыг хүсвэл та яг зөв газраа иржээ.