Хүннү гүрнээс үүсэлтэй нум сумын харваа


images/blog/big1.jpg

Хүннү гүрнээс үүсэлтэй нум сумын харваа


Монгол орон урин зуны дэлгэр цагтаа эр биений хүч тэнхээг үзэн эрийн гурван наадмыг тэмдэглэдэг эртний уламжлалтай. Монгол төрт ёсны их цэнгэл баяр наадмын нэгэн төрөл болох сурын харвааны тухай танд цухас танилцуулъя.

Монгол түмний эрийн гурван наадмын нэг сур харвах, намнах үйл нь өнө эртний түүхтэй бөгөөд шинэ чулуун зэвсгийн үеэс үүсэн дэлгэрсэн гэдэг. Нум сум нь анх зэр зэвсэг, ан агнуурын зориулалтаар бий болж байсан бол өдгөө эрийн гурван наадмын нэг төрөл болтлоо хөгжсөн байна.

Нарийн дэг жаягтай энэхүү сурын харвааг эрүүл мэндэд тустай гэдэг. Тиймдээ ч сур харваагаар хичээллэдэг хүмүүсээс бөгтөр нуруутай хүнийг олоход бэрх ажээ. Монголчуудын өнө эртний түүхтэй нум сумын төрлөөр та бүхэн манай бааз дээр зочлохдоо харваж, алжаалаа тайлаарай.