Ардын урлагийн тоглолт


images/blog/big1.jpg

Ардын урлагийн тоглолт


Монгол орон эртнээс эхлээд нүүдлийн соёл иргэшилдээ зохицсон уламжлалт сайхан урлаг, ёс заншилтай ард түмэн билээ. Монгол ардын эртний урлагийн тоглолт болох уран нугаралт, уртын дуу, морин хуур, хөөмэйн тоглолт гээд соёлын арга хэмжээг үзэх боломжтой.

Ардын урлагийн төлөөлөл болгон хөөмэйг товч танилцуулвал эртний нүүдэлчин монголчуудын бий болгосон соёлын нэг гайхамшигт өв хийгээд биет бус соёлын ховор нандин төрөл юм. Хөөмэйлэхдөө байгаль, уул, усны дүрслэл, зураглал ан амьтны дуудлага, байгаль хүн хоёрын харьцаа, хүний сэтгэлийн ертөнцийг илтгэсэн аялгуу, аязуудыг гаргадаг билээ.