Гэр үйлчилгээ


images/blog/big1.jpg

Гэр үйлчилгээ


Манай бааз нь гадаад дотоодын жуулчдын тав тухыг хангасан нэг ээлжиндээ 15-20 хүн хүлээн авах хүчин чадал бүхий 4 ортой 5 эко гэрийг монгол үндэсний уламжлалт тавилгаар тохижуулан үйлчлүүлэгч танд санал санал болгож байна. Энэхүү эко гэрүүд нь агаар, салхи, гэрлийг чөлөөтэй нэвтрүүлж, дулаан гадагшлуулахгүй материалаар хийгдсэн. Мөн манай гэрүүд нь тусгай модон тавцан дээр баригддаг учир элдэв дуу чимээнээс хол, чийг хорхой шавжнаас орчныг тусгаарладаг.

Мөн түүнчлэн, байгаль орчинд ээлтэй нарны эрчим хүчээр найдвартай хангаж, гэр тус бүрт уртасгагч олон залгуурыг суурилуулсан, хүйтэн сэрүүн үед таны гэрийг хүссэн үед тань галлаж, халуун ус, цай, кофе зэргээр үйлчилж байна.