Явган аялал


images/blog/big1.jpg

Явган аялал


Явган аялал нь заавал мэргэжлийн аялагч юмуу эсвэл тамирчин гэхгүй байгальд хайртай, байгалийн сайханд чөлөөтэй хөдөлж, явган аялах дуртай хүн бүхэнд зориулагдсан аяллын нэгэн төрөл юм. Явган аяллаар явж буй хүн нь нэг дор үзэж, сонсож, харж, мэдэрч, чаддагаараа бусад аяллын төрлүүдээс хамгийн идэвхтэй аялалд тооцогддог. Ой модонд ойр аялахаар зэхэж буй танд жижигхэн зөвлөмж хүргэхэд газрын баримжаа алдах, төөрөх аюул их байдаг учир хүн бүр нэг нэгнээ харж явахаар цуваа байдлаар аяллыг зохион байгуулаарай. Уулын эгц хажуу өөд авирахдаа бие биетэйгээ ойрхон явж болохгүй. Учир нь хад чулуу нурахаас сэргийлэн зохих зайг барьж явах нь зөв байдаг. Мөн сул, хөдөлгөөнтэй хад чулуу, унанги мод тохиолдох, чулуу унах ба нурах, модны мөчир харвах болзошгүй үед арын аялагчиддаа сануулан хэлж, анхааруулах дадлыг өөртөө суулгаарай.