Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын нутгийн заагт орших Хустайн нуруу нь өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнтэй нутаг юм. Хустайн нурууг 1993 онд байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын тусгай хамгаалалтанд авч, 1998 онд зэрэглэлийг ахиулж, байгалийн цогцолборт газар болгосон. Улаанбаатар хотоос баруун тийш 100 орчим км зайд оршино. Хустайн байгалийн цогцолборт газар очсоноор монгол адууны өвөг болох тахийг харах боломжтой.
Тахь нь 1966 оноос хойш байгальд зэрлэгээр тааралдахаа больж, уугуул нутагтаа устсанд тооцогдож байсныг Нидерланд, Герман зэрэг улсын амьтны хүрээлэнгүүдээс буцаан авчран Хустайн нуруу, Тахийн тал, Хомын талд дахин нутагшуулан, үржүүлж байгаа юм. Хүсвэл та монгол адууны өвөг болох тахид хүссэн нэрээ өгөөрэй.