Төв аймгийн Дэлгэрхаан суманд орших Цогт тайжийн бичигт хад нь тус сумын төвөөс урагш 20 км зайд орших Тарамцагийн уулсын шувтарга Хутаг хэмээх уулын өвөрт байдаг тэр хадыг нутгийн ард түмэн “Дуут” хад гэж нэрлэдэг. Ийнхүү нэрийдэх болсон нь түүнээс ширмэн тогоо шиг дуу авиа гардаг байна. Мөн гаднаа хар боловч дотроос нь цагаан саарал өнгө гарч ирдэг байгалийн нэгэн гайхамшигт тогтоц юм. Долоон бадаг уг шүлгийн утгын цөм хэсэг нь Цогт тайжийн Халуут эгчээ дурсан шүлэглэсэн хэсэг юм.
Цогтын хамгийн дотны эгч нь хол газар бэрд гаран одоход угаас улс төрийн хувьд ганцаардалд орсон байсан Цогт бүр ч энэлэн шаналж эгчийгээ ихэд үгүйлдэг байсан гэдэг. Автай сайн ханы ач Бахарай хошуучийн хүү Цоохор Цогтын ганцаардах болсон шалтгаан нь манжуудын Монголыг эзлэх бодлогыг эсэргүүцэн тэмцсэн Цахарын Лэгдэн хааны тэмцлийг ар Монголоос Цогт тайж бараг ганцаар дэмжин тусалж байсанд оршино.
Цогт тайжийн шүлгээс
Олз идэш олон ядагч хүмүүн хийгээд
Уул модонд явагч араатан хоёрын
Ахуй бие ангид боловч
Алан идэхийн агаар нэгэн буй
Хол ойроос хулгай хийгч хүмүүн хийгээд
Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын
Илт бие өөр боловч
Идэх хүсэхийн сэтгэл агаар нэгэн буй
Цогт тайж \1581-1637\ буддизмын улааны шашныг мандуулахын төлөө өөрийн биеийг зориулсан.