Төв аймаг


images/blog/big1.jpg

Төв аймаг


Анх 1923 онд Богдхан уулын аймаг нэрээр одоогийн Лүн сумын нутагт "Өвөр долоод" гэдэг газарт 21 хошуутай байгуулагдсан. Аймгийн төв Зуун мод хотыг 1931 онд Улаанбаатар хотноо төвлөрүүлж байсан бөгөөд 1942 онд одоогийн байгаа Зуунмодны аманд нүүлгэн суурьшуулсан.

Богд хан уулын аймаг нь Онгийн голоор савлан зүүн талаараа Хэнтий нуруу хүрч, хойт талаараа ЗХУ, өмнөд талаараа БНХАУ-тай хил тулж Монгол улсын нутгийн бараг дөрөвний нэгийг хамарсан нутагтай байжээ. Төв аймгийн уулсад хуш, шинэс, бургас, нарс, яргай, зэрэг янз бүрийн модтой. Мөн үрэл, мойл, үхрийн нүд, нохойн хошуу, зэрэг жимс жимсгэнэ эмийн ургамалууд ургадаг. Мөн буга согоо хандгай аргаль угалз хойлог зэрэг 16 зүйлийн дархан цаазат амьтдаас гадна хэрэм тарвага үнэг хярс гахай шилүүс баавгай зэрэг агнуурын ач холбоглолтой 30 гаруй төрлийн араатан жигүүртэн байдаг.